Бөх сонирхогчдын анхаарал чөлөөт бөхийн ДАШТ-д шилжиж байхад Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн Гран При тэмцээн энэ сарын 21-22-нд чимээгүйхэн явагдаж өнгөрлөө. Гран Прид 69 орны 418 бөх зодоглож, ОХУ-ын баг 5 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж, Узбекистаны шигшээ 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан байна. Манай улсаас 9 жүдоч оролцож, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой мөнгөн медаль авсан байна.
Энэ тэмцээнд нэгэн том үйл явдал болсон нь 81 кг-ын жинд Узбекистаны Шарофиддин Болтабоев Хятадын Най Ригакиг 2.88 секундэд ялж, IJF холбооны тэмцээнд хамгийн хурдан цэвэр ялсан шинэ рекорд амжилт тогтоожээ.
Сэтгэгдэл ( 1 )
МАНАЙ ШҮҮГЧ КЛАССИК БАЙНА ДӨӨ