Ёкозүнагийн зөвлөл: Сүмо бөхөд үе солигдож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Токио хотод өндөрлөж, сэкивакэ Митакэүми хоёр дахь түрүүгээ хүртлээ.

Башё болгоны дараа хуралддаг Сүмогийн холбооны Екозүнагийн зөвлөл ээржит хурлаараа Намрын тэмцээнийг дүгнэжээ.

Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Хоёр сэкивакэ тун сайн барилдаж, сүүлийн өдөр халз барилдаан хийн, бөх сонирхогчдыг баярлууллаа. Хоёр аварга гэмтсэн. Ирэх башёд ёкозүна, озэки нар сайн барилдах хэрэгтэй. Митакэүми, Такакэйшёогоос гадна хоёр комүсүби Аби, Эндо, маэгашира Асанояма нар сайн байна. Сүмо бөхөд үе солигдож байгааг бид харлаа. Том цолтнууд энэ залуусын өмнө хана болон зогсох ёстой. Энэ бол ёкозүна хүний үүрэг. Хакүхо тэмцээний өмнө Японы иргэншил авсан. Түүнийг сүмогийн ертөнцөд үлдэнэ гэж ойлгож байгаа. Ахмад ояката нараас суралцаж, цаашдаа Монгол, Япон хоёр орныг холбох гүүр болохыг хүсэж байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(182.160.34.26) 2019 оны 09 сарын 24

hakuho aguu

0  |  1
Нэн Даруй(112.72.12.9) 2019 оны 09 сарын 24

Халх голын ялалтын баяр тэмдэглэх өдөр өлөн Хакухог Япончууд иргэнээ болгож гэнэ ингэж амьдархаар үхсэн нь дээр хайран монгол цус ген минь

0  |  1
Зочин (202.9.44.96) 2019 оны 09 сарын 24

Японы үндэсний бөх Монгол японыг холбох гүүр болоосой гэж энэ нөхдүүд яг хэлсэн үү? Хакухо Монголоос томилсон зөв. Адгийн урвагчаар Монгол дутаагүй.

0  |  4
Top