Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Армандо Марадона дасгалжуулагчийн ажилд энэ сараас эргэн орсон билээ.
Сүүлийн жилүүдэд Беларусын “Динамо”, Мексикийн “Дорадос” багуудыг дасгалжуулж байсан Марадона эх нутагтаа эргэн ирсэн.
Аргентины лигийн “Химнаси Ла-Плата” багтай энэ улирал дуустал гэрээ байгуулсан Диегог танилцуулах ёслолд 25 мянган хүн цугларсан.
Фэнүүд нь түүнийг баярлан угтаж, “Оле, оле, оле, Диего, Диего” гэх дуу “Эль Боске” цэнгэлдэхийг дүүргэж байв.
Марадона “Би нэг ч бэлтгэл алгасахгүй ажиллана. Бэлтгэл хийдэггүй хүнийг талбайд гаргахгүй. Манай баг бүх хүний үлгэр дуурайл болсон баг байна гэдгийг амлая. Би ид шидтэн биш, гэхдээ ажиллах дуртай” гэж ёслол дээр хэлсэн юм.
Харамсалтай нь “Химнаси Ла-Плата” баг лигийн хамгийн сүүлийн байранд ганц оноотой хэвээр байна. Марадонагийн удирдсан хоёр тоглолтод хоёуланд нь ялагджээ.
“Химнаси Ла-Плата” – “Расинг Авельянед” 1:2
“Химнаси Ла-Плата” – “Тальерес” 1:2
Сэтгэгдэл ( 0 )