“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тус аймгийн уул уурхайн ерөнхий мэдээллийг өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэнтий аймгийн нийт газар нутгийн 40.03 хувь нь тусгай хамгаалалтад хамрагдаад байгаа. Би 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Ер нь Хэнтий аймаг хамгийн их лицензтэй таван аймгийн нэг. Лиценз хүн амын амьжиргаанд нөлөөлдөг. Тиймээс бид лиценз цөөрүүлэх бодлого барьж ажилласнаар өнөөдөр 226 болоод байгаа. Үүний 127 нь ашиглалтын лиценз. Ажиллаж байгаа 17 уурхай байна. Зургаан жоншны, зургаан алтны, гурван төмрийн, нэг холимог металлын уурхай ажилладаг. Бид гэнэтийн шалгалт хийдэг. Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд шалгалт хийгээд түр зогсоодог. Шүүхдэж байгаад эргээд ажиллаад эхэлдэг. Уурхайнуудтай ингэж л ажиллаж байна. Намайг уул уурхайд хатуу ханддаг гэж шүүмжилдэг. Хатуу хандана. Хэнтий аймаг аялал жуулчлалаасаа уул уурхайгаас илүү орлого олж хөгжих боломжтой.
Лиценз өгдөг газар нь тэр дээр байдаг. Эрх мэдэл нь бидэнд байдаггүй. Аймгаас зөвшөөрөхгүй байхад лиценз олгодог эрх нь Ашигт малтмалын газарт байдаг. Тэгэхээр энэ салбарыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Өчнөөн эрдэс баялгийг маань ухдаг ч амьжиргаанд нөлөөлдөггүй нь хамгийн том гай. Лиценз бол зүгээр л цаас. Энэ цаасыг цааш нь дамлаж худалддаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” хэмээв.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Чингис хотноо үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 8 )
90 жилд Хэнтий амйгийг тоож байгалийг нь үзэх гэж очсон хүн хэд билээ АРАЙ ИХ ТЭНЭГТЭЭД байгаа юм бишүү Ганбямба гуай дахиж сонгуульд гарах санаатай бол МӨРӨӨД гэж хэлмээр байна бүгд мэднэ шүү чамайг
УУЛ УУРХАЙГАА ХӨГЖҮҮЛЭХГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧИЛЛААР МОНГОЛЫГ ТООЖ ИРЭХ ХҮН ХАА БАЙНАА МАНАЙХАН Л ӨӨРСДӨӨ ЮМ ҮЗЭЭГҮЙ БОЛОХООР ЛАГ БАЙГАЛЬТАЙ ГЭЖ БОДООД БАЙДАГ БОЛОХООС БИШ БУСАД ОРНУУДЫЭ БАЙГАЛИЙГ НЭГ ХАР Л ДАА
Энэ тэнэг дарга өөрөө улсын төсвөөр хангагдаж насыг барж байгаа хүн уул уурхайгаа хөгжүүлэхгүй энэ улс яаж ч бодсон хөгжихгүй гэдгийг даан ч ойлгох чадвар алга даа Монголчууд хэдэн малаа лалагнуулаад 90гаруй жил хөгжсөн нь хаа байнаа УСАН ИЭНЭГ ЗӨВХӨН СОНГУУЛЬД Л САНАЛ АВАХ ГЭЖ СОЛИОРЧ БАЙГААН
Энэ мулгуу даргын ярьж байгаагаар явбал Монгол улс тун удахгүй дампуурах болно. Монголд аялал жуулчлал ойрын 30-40 жилдээ хөгжиж хөл дээрээ босох боломжгүй. Дэд бүтэц хөгжөөгүй юм чинь. Энэ Мандахбаяр гэдэг шантаажны сэтгүүл зүйн гол төлөөлөгч болж тодорсон нөхөр улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх юм хийж байгаагаа ойлгох ухаангүй хүн байна л даа. Хариуцлагагүй уул уурхайг хаахдаа гол нь биш зөв гольдролд нь оруулахдаа л байгаа юм. Хяналт шалгалт хийх ёстой төрийн албан тушаалтангууд чинь өөрсдөө санаачилж шантаажилж авилга авчихаад амаа үдүүлчихээд байна. Тэдэнтэйгээ л ажилла?!?!?!
Ганбямбын жишээгээр бусхд аймгийн засаг дарга нар ажиллах хэрэгтэй Сэлэнгийнхэн туршлага сайн судал
Энэ дарга мөн ч сайхан санаа гаргалаадаа.Аймгийн газар нутгийг үр дүнгүй сэндийчихийг аймаг бүр зоригтой эсэргүүцэе.
Эр хүн.
Mash zuv bna. Sain temtseerei.