Хабиб тэрбумтанд ярилцлага өгч, мөнгөө сургуульдаа өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

ОХУ-ын холимог тулаанч Хабиб Нурмагомедов тэрбумтанд мөнгөөр ярилцлага өгөх болжээ. Оросын толгой баячуудын нэг Игорь Рыбаков ирэх сарын 4-5-нд Санкт-Петербургт болох “SYNERGY GLOBAL FORUM 2019” форумын үеэр Хабибтай ярилцлага хийнэ. Төлбөрийн хэмжээ тодорхой бус ч Хабиб бүгдийг нь Дагестанд байх төрөлх сургуульдаа хандивлах гэнэ.

Хабиб “Би тулаан гэж юу болох, яаж ялахыг сайн мэднэ. Өдөр болгон бэлтгэл хийгээд амжилт гаргадаггүй тамирчин олон бий. Хүчирхэг булчин, булчинлаг биетэй байсан ч ялахад хангалтгүй. Аварга байхын тулд сэтгэлийн хүчтэй, ялагдлаа нэр төртэй хүлээн зөвшөөрдөг, өрсөлдөгчөө хүндэлдэг байх хэрэгтэй.

Хүч, нэр төр, хүндлэл бол спорт төдийгүй амьдралд ч ялахад хамгийн чухал гурван зүйл юм. Би хоёр дахь удаагаа “Synergy Global Forum”-д оролцох гэж байна. Индэр дээрээс үг хэлэх нь хэцүү байдаг. Гэхдээ би дэмжигч, спорт сонирхогчид, залуу үеийн төлөө үг хэлэх ёстой. Тэдэнд ялахын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгөх нь миний үүрэг юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top