Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх 11 дүгээр сарын тэмцээнд жюүрёод дэвшин барилдана. Сүмо бөхийн холбооноос өнөөдөр Кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү, Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа. Кототэбакари сэкитори болсноор нэрээ Котошёохо болгон өөрчилсөн байна. 11 дүгээр сарын банцүкэ гарах болоогүй ч шинэ цолтнуудыг урьдчилан зарладаг нь гоёлын маваши өмсгөл зэрэг олон бэлтгэл ажил байдагтай холбоотой. Хоошёорюү мэргэжлийн сүмод хамт орсон их аварга Тайхогийн ач хүү Наягаас түрүүлэн, цолонд хүрч байгаа юм. Тэрээр Монголын 35 дахь сэкитори.
Хоошёорюү алдарт ах Асашёорюүгээс нэг башё хоцорч, цолонд хүрж байгаа юм. Аварга мэргэжлийн сүмод ороод 10 дахь тэмцээндээ жюүрёод барилдаж байсан бол Хоошёорюү 11 дэх тэмцээндээ сэкитори болж байна. Өнгөрсөн тэмцээнд Хоошёорюү цол авах шахсан ч бараагүй.
Түүний өрсөлдөгчдийн нэг Сэкивакэ асан Котоновакагийн хүү, 53 дахь ёкозүна Котозакүрагийн ач Котоновака түүнийг жюүрёод хүлээж байна.
Ах дүүсийн цолонд хүрэхээс өмнөх амжилтыг танилцуулья.
Асашёорюү
1999.03 сар Жонокүчи 34 6-1 181.8 cм 106 кг
1999.05 сар Жонидан 85 7-0 түрүүлсэн
1999.07 сар Санданмэ 75 7-0 түрүүлсэн
1999.09 сар Макүшита 53 6-1
1999.11 сар Mакүшита 27 6-1
2000.01 сар Mакүшита 12 3-4
2000.03 сар Mакүшита 19 5-2
2000.05 сар Mакүшита 9 6-1
2000.07 сар Mакүшита 2 7-0 түрүүлсэн
Хоошёорюү
2018.03 сар Жонокүчи 19 6-1 185 cм 107 кг
2018.05 сар Жонидан 42 7-0 түрүүлсэн
2018.07 сар Санданмэ 42 6-1
2018.09 сар Mакүшита 56 4-3
2018.11сар Mакүшита 49 6-1
2019.01 сар Mакүшита 21 5-2
2019.03 сар Mакүшита 7 4-3
2019.05 сар Макүшита 5 4-3
2019.07 сар Макүшита 2 3-4
2019.09 сар Макүшита 5 4-3
Сэтгэгдэл ( 5 )
Ene japan sumo yahwee. Undesnii buhuu uud ni tatahgui bol zamaa aldlaa.
Ashgui neg sain boh negdej bn suuliin ued bohchuud maani japanchuudiin bodlogoor shahagdaj t3mtseend turuuleh ni bagasaad bsn yum
hoshoryu bol asashoryu ahaasaa ch iluu aguu boh boloh bolno
АСА бол дахин давтагдашгүй
Аса аваргын энд яаж хүрхэв дээ