МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпын наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
“Mongolia House” нь “Токио – 2020” олимпын наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээнүүд зохиогдоно гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )