Хоошёорюү 10-р сард Монголдоо харьж, Аса ахаасаа бэлэг авна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх арвандүгээр сарын тэмцээнд жюүрёод дэвшин барилдана.

Хоошёорюү алдарт ахаасаа нэг башё хоцорч, цолонд хүрж байгаа юм. Аварга мэргэжлийн сүмод ороод 10 дахь тэмцээндээ жюүрёод барилдаж байсан бол Хоошёорюү 11 дэх тэмцээндээ сэкитори болж байна.
 

Шинэ жюүрёо Хоошёорюү Ибараки муж дахь дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэж, “Их аварга ахынхаа хүрсэн амжилтаас дээш явах зорилготой” гэж Асашёорюү аваргын 25 түрүүг давах зорилготой байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн Намрын тэмцээнд макүшитагийн 5 дээр 4 ялж, 3 унасан. Жюүрёод шууд дэвшихээр үзүүлэлт биш ч бага зэрэг “банцүкэ аз” дайрсан. Сэкитори болсноо анх Тацүнами оякатагаас утсаар сонсоод итгээгүй гэнэ.

Гурав дараалан ялагдаад байхад нь Аса ах нь твиттерээр “Барилдах юм бол алалцаад үзэлц, үгүй юм бол чянко хоол хийгээд суу”, “Барилдаан чинь болохгүй байна” гэх зэргээр загнасан. Энэ талаар Хоошёорюү “Надад итгэл найдвар тавьж байгаа болохоор л загнаж байгаа. Хурцалж өгсөн” гэж ярьсан байна.

Ирэх сард Монголдоо харьж, цолны найр хийнэ. Асашёорюү ах нь зохион байгуулж байгаа гэнэ.

“Цол хүртэж чадвал чамд бэлэглэх юм их байгаа шүү” гэж ах хэлсэн. Сайхан кимонотой болох юм сан” гэж Хоошёорюү сэтгүүлчдэд хэлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(64.119.20.182) 2019 оны 09 сарын 27

targan mantuunuud odoo boli boli. Sumo ch geh shig, yum hum unshij surch bolovsor.

1  |  4
ss(103.57.95.107) 2019 оны 09 сарын 26

saihan hvv b,aa

2  |  2
Ор(150.129.140.59) 2019 оны 09 сарын 27

Тэр найр арай эрт бна шүү

7  |  0
h(66.181.168.8) 2019 оны 09 сарын 26

huurhun yumoo, tegvel kimonotoi boloh ni dee

2  |  0
Top