“Чиганоүра” дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи дагуул бөхөө зодсон хэрэг Намрын тэмцээний өмнө гарсан. Түүнд зодуулсан бөх дэвжээнээсээ оргож, гэртээ харьсан ч Чиганоүра ояката буцаан авчирсан. Харин хэргийн эзэн Таканофүжигийн Намрын тэмцээнд барилдах эрхийг нь хассан билээ. Таканофүжи өнгөрсөн оны гуравдугаар сард мөн дагуул бөхөө зодсон хэргээр нэг тэмцээнд орох эрхээ хасуулж байв.
Өнгөрсөн жилийн хэргээс хойш нэг жил, таван сарын дараа давтан хэрэг үйлдсэн тул хатуу шийтгэл оноох нь ойлгомжтой.
Өнөөдөр Сүмо бөхийн холбооноос түүнд албан ёсоор шийтгэл онооно. Гэхдээ Таканофүжи албан ёсны мэдэгдлээс өмнө Японы Засгийн газрын агентлаг болох Спортын газарт гомдол гаргажээ. Гомдолд тэрээр Сүмогийн холбоо болон Чиганоүра оякатагаас зодог тайл гэсэн шахалт дарамт авснаа дурдаж, хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа тул зодог тайлахаас өөр хөнгөн шийтгэл оноох ёстой гэж дурджээ.
Түүний өмгөөлөгч нь “Шийтгэл хүлээх нь ойлгомжтой ч зодог тайлах нь арай хэтэрхий хүнд шийтгэл” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Харин Сүмогийн холбооноос “Бид зодог тайлуулах ямар нэг юм яриагүй” гэж няцаасан байна. Хэрэв зодог тайлах шийтгэлийг хүлээн авахгүй бол холбооноос хөөгдөж, тэтгэлгийн мөнгө авахгүй. Гэвч Таканофүжи заргалдан тэмцэх замыг сонгожээ.
Сэтгэгдэл ( 0 )