Б.Ширэндэв академичийн хөшөөний дэргэд шинжлэх ухааны үзэсгэлэн нээгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр /2019.09.26/ “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөв.

 

 

БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг үзэсгэлэнг нээж "Шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдаад, инновацийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тогтоож, гарааны компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Инновацийн бүтээгдэхүүн, мэдлэгийн шинэ төрлүүдийг бий болгож, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүрээлэн, их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компаниудыг бойжуулж, өргөжүүлэхэд түлхэц болно" гэв.

Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, гарааны компаниас бүрдсэн 45 байгууллагын 350 орчим бүтээл, бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ujin(66.181.181.64) 2019 оны 09 сарын 26

Saihan arga hemjer

0  |  0
Top