Маргааш Сүхбаатарын талбайд БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Төв талбайд болно.
 


Өдөрлөгийн үеэр гол тайз болон тайзны өмнөх талбайд “Токио-2020” олимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцасны загвар үзүүлэх шоу, спортын үзүүлэх тоглолт, ажлын байрны дасгал хөдөлгөөн болон фитнес клубүүдийн үзүүлбэрүүд явагдана.

Мөн өвөл болон зуны олимпын болон паралимпийн 30 гаруй холбоо, Үндэсний спортын холбоод, Биеийн тамирын дээд сургуулиуд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Нийслэлийн төвийн зургаан дүүргээс сонгогдсон фитнес клубүүд үзүүлэх тоглолт хийж, нийтийн цэнгээнт бүжиг, хийн дасгал, идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирын нийтийг хамарсан арга хэмжээ болох юм.
 

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас ард иргэдэд дараах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Үүнд:

-“M-Body” аппаратаар илүүдэл жин, биеийн жингийн индекс тодорхойлно.

-Нурууны хазайлт өндрийг тодорхойлно.

-Допингийн эсрэг сурталчилгаа

-Бие бялдрын түвшин тогтоох сорилын үзүүлэлтээр үзлэг оношилгоо хийж, мэргэжлийн эмч, судлаач нар зөвлөгөө өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top