Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Дэйк (79 кг) холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга дагестан тулаанч Хабиб Нурмагомедовыг халз тулаанд дууджээ.
Гэхдээ холимог тулаанд биш, чөлөөт бөхөөр барилдах санал тавьжээ.
Кайл Дэйк “Хабиб чөлөөтийн дэвжээн дээр үзэлцэхийг хүсвэл би шууд зөвшөөрнө. Сонсож байна уу, Хабиб” гэжээ.
Дэйк ирэх жилийн “Токио 2020” наадамд бэлтгэж байгаа тул одоохондоо холимог тулаанд орох бодолгүй байна. Түүнээс эртний бөхчүүдээс хэнтэй нь барилдахыг хүсэж байна гэхэд “Дейв Шульц, Бувайсар Сайтиев хоёртой гар зөрүүлж үзэх сэн. Тэд үнэхээр ур чадвартай бөхчүүд байсан гэнээ.
Кайл Дэйк
Чөлөөт бөхийн 2018, 2019 оны дэлхийн аварга. АНУ-ын Үндэсний оюутны спортын холбооны (NCAA) дөрвөн удаагийн аварга болсон анхны бөх. Бүгдийг нь өөр жинд хүртсэн.
Яшар Догу (Истамбул, 2018);
Иван Ярыгин (Красноярск, 2018);
Гран-при Парис (Парис, 2017);
Гранма – Сьера Пеладо (Хавана, 2014) тэмцээнүүдийн аварга
Хабиб Нурмагомедов
UFC холбооны аварга. 28 тулалдаж, нэг ч ялагдаагүй. 2016 оны шилдэг тулаанч.
Байлдааны самбо бөхийн 2009, 2010 оны дэлхийн аварга. Армийн гардан тулааны Европын аварга. Панкратионы Европын аварга, 2012 оны грэпплингийн дэлхийн аварга.
Жүдо бөхийн хар бүс, ОУХМ цолтой.
Байлдааны самбо бөхийн ОУХМ, гардан тулааны ОУХМ, панкратионы ОУХМ.
Сэтгэгдэл ( 0 )