Токиогийн олимпод орох гэж байсан жүдоч амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Америкийн жүдоч Жек Хэттон ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Жек өнгөрсөн наймдугаар сард Токиод болсон ДАШТ-д 81 кг-ын жинд барилдсан билээ. Тэрээр 24 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийхээ маргааш нь амиа хорложээ. Ямар учраас амиа хорлосон нь тодорхой бус бөгөөд Жек Токиогийн олимпод оролцохоор бэлтгэж байсан юм.

Хэттон 2018 онд Антальягийн Гран Прид мөнгө, 2017 онд Загребийн Гран Прид хүрэл медаль хүртэж байлаа. 2017 онд Панамерикийн нээлттэй тэмцээнд хоёр удаа түрүүлсэн нь түүний оргил амжилт байв.

Америкийн жүдо бөхийн холбооноос “Жек манай шилдэг жүдочдын нэг байлаа. Бид түүнийг хэзээ ч мартахгүй” гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн аварга Саги Муки “Үнэхээр гунигтай байна. Тэр 81 кг-ын жингийн шилдэг жүдочдын нэг байлаа”

Хасан Халмурзаев “Үнэхээр шоконд орлоо. Би түүнтэй барилдаж байлаа. Тэр ирээдүйтэй залуу тамирчин байсан. Харамсалтай байна. Эмгэнэл илэрхийлье”

Илиас Илиадис “Хаттон үнэхээр сайн залуу, сайн тамирчин байлаа. Хамт бэлтгэл хийж байснаа дурсан санаж байна. Харамсалтай”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top