Какүрюү Мичинокү дэвжээнд шилжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон билээ.

Изүцү дэвжээ ёкозүна Какүрюүгээс гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй. Сүмо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч бүтээгүй.

Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрсөнгүй.

Ингээд Изүцү дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжихээр боллоо. Мичинокү ояката бол Киришима нэрээр барилдаж байсан озэки цолтой бөх. Тус дэвжээнд манай Хакүба барилдаж байсан билээ. Одоо Мичинокү дэвжээ 12 бөхтэй. Хамгийн том цолтой нь Монголын сэкитори Кирибаяма юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top