Туслахаа зодсон Таканофүжи: Би зодог тайлмааргүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Туслах бөхөө зодсон хэргээр Сүмо бөхийн холбооноос зодог тайлах шийтгэл хүлээсэн Чиганоүра дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи өнөөдөр /2019.09.27/ Японы Боловсрол, соёлын яаманд өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Зодог тайлах шийтгэл гэдэг нь хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зодог тайл, тэгвэл шийтгэл оноохгүй гэсэн утгатай бөгөөд эсэргүүцвэл Сүмогийн холбооноос хөөх шийтгэл оноодог.

Одоогийн байдлаар Таканофүжи зодог тайлах бодолгүй байна.  
 

Хэвлэлийн хурал дээр Таканофүжи толгой бөхийлгөн, хүлцэл өчлөө.

“Үнэхээр их харамсаж байна. Хохирогч бөхөөс, түүний гэр бүлийнхнээс хүлцэл өчиж байна. Залуу бөхчүүдийг доромжилж, загнаж байсандаа хүлцэл өчиж байна. Чиганоүра багшаасаа уучлал гуйя” гэсэн ч дараа нь “Гэхдээ энэ шийтгэл маш хүнд байгаа тул би хүлээж авахгүй. Сүмо бөх болохыг дунд сургуульд байхаасаа мөрөөдөж ирсэн. Хүнд хэцүү бэлтгэл хийж, өдий зэрэгт хүрсэн. Надад сүмо бөхөөс өөр зүйл байхгүй. Хийсэн хэрэгтэй тохирсон хариуцлага хүлээгээд, дохёндоо буцан гарч барилдмаар байна. Дунд сургууль төгсөөд л сүмод орсон тул юм мэдэхгүй. Би өөрөө хатуу чанга гараар хүмүүжиж ирсэн тул залуу бөхчүүдийг бас тэр аргаараа хүмүүжүүлэх гэж бодсон” гэж мэдэгдлээ.
 

Мөн чанга цохиогүй гэж өөрийгөө өмгөөлөн, “Ояката залуу бөхийн гэрт нь очоод ирэхдээ “Улайж, хавдсан зүйл алга. Тархи толгой нь ч өвдөөгүй байна” гэж хэлсэн гэж ярилаа.

Яагаад хэвлэлийн бага хурал зарласан талаараа “Бодит байдлыг үнэн зөвөөр тайлбарлах зорилготой” гэж хэлэв. Залуу бөхчүүдийг тахиа гэж хочлон дуудаж, тахиа шиг дуугар гэж загнадаг байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ хэллэг, хоч өөрийг нь ирэхээс өмнө Чиганоүра дэвжээнд байсан зүйл гэж шалтаг тоочсон байна.

Өмгөөлөгч нар хэрэв Таканофүжи холбооноос хөөгдвөл Сүмогийн холбооны эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iim l yum bolj(59.153.115.10) 2019 оны 09 сарын 29

Shine tsereg bxdaa ix deg vzsen nuxdvvd asman bolood degleech boldog armiin xuili bdag daa

3  |  0
zochin(202.126.89.24) 2019 оны 09 сарын 27

xaxa

0  |  0
amaraa(202.126.89.139) 2019 оны 09 сарын 27

toogui ym bolj dee

0  |  0
zochin(185.220.101.3) 2019 оны 09 сарын 27

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

0  |  0
hehe(182.160.37.168) 2019 оны 09 сарын 30

ene zaluu chin philippin eejtei yapon aavtai erliiz zaluu tgd l gaduurhaj bgan bnda

1  |  1
Zochin(133.82.250.242) 2019 оны 10 сарын 05

Zuv l baina sh dee. Uuriiguu hamgaalah hergtei. Sumogiin holboo gej heden uvuu ni hor nairuulaad sumod es durem sahiulaj baigaa yum shig hirnee hamgiin muuhai yumiig dandaa hiideg.

3  |  1
Top