47 нас хүрсэн Гвинет Пэлтроугийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Дуучин, жүжигчин энэ бүсгүй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналтай. Өнөөдөр тэр 47 нас хүрлээ. Кино найруулагч аав, жүжигчин ээжийн гэрбүлд төрсөн түүний цаашдын ирээдүй тодорхой байлаа. Загалмайлсан эцэг нь Стивен Спилберг гэж байгаа.

Тэр чипсэнд дуртай

Эрүүл амьдралыг сурталчлагч, цагаан хоолтон Пэлтроу чипсэнд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Барбекю амттай төмсний чипс түүний хамгийн дуртай хоол.

Тэр хувийн сэтгүүлтэй

Пэлтроу саяхан эрүүл амьдралын тухай “Goop” сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргасан. Хавтсан дээр нь өөрөө зургаа авхуулсан. Нүцгэн, шавар шавхайнд хутгалдсан зураг. “Goop” төслийг Пэлтроу 2008 онд анх санаачилж байв.

Тэр хошин шогийн мэдрэмжтэй

Жимми Фэллонтой цуг дуулж байгаа энэ бичлэгийг үзэхэд хангалттай.

Тэр тун сонин зүйлээр бизнес эрхэлдэг

Гвинет Пэлтроугийн Goop дэлгүүрт хэдэн арван хэнд ч хэрэггүй мэт зүйл байдаг ч маш их мөнгө түүнд авчирдаг. Жишээ нь: “Энергийн вампирийн эсрэг эм”, “Бөө удганы чулуу”, “Сансрын материалаар хийсэн наалт”, “Өгзөг чангалагч өндөг” гэх мэт нэртэй бараа байна.

Тэр тамхи татдаг

Цагаан хоолтон, йогчин, эрүүл амьдралыг эрхэмлэгч мөртөө тэр тамхи татдаг. Гэхдээ долоо хоногт ганц удаа, хагас сайны үдэш.

Тэр охиноо алим гэж нэрлэсэн

Пэлтроугийн охин бол Coldplay хамтлагийн дуучин Эппл (apple). “Эппл гэж хэлэхэд нэг л гоё уянгалаг санагдаад” гэж тэр тайлбарласан. Харин хүүдээ Моисей гэж Библийн нэр өгсөн.

Тэр Брэд Питтэй үерхэж байсан

Тэд 1990-өөд оны дундуур уулздаг байлаа. Хоёр жил болоод салсны буруугаа Гвинет өөрөө хүлээсэн. Тэр “Би ийм харилцаанд бэлэн биш байлаа. Питт надад хэт гоёдож байв” гэж хэлсэн байдаг.

Тэр Достоевскийд дуртай

Түүний дуртай ном “Гэм, зэм”. “Би энэ номыг 17 настайдаа уншсан. Яагаад ч юм өөрийгөө Раскольников шиг гэж боддог байлаа. Алуурчин гэдэг талаас нь биш, юу сайн, юу муу гэдэг талаар өөрийн гэсэн тайлбартай хүн болохоор нь” гэж тэр ярьж байв.

Гвинет Пэлтроугийн амьдралын дүрмийг танилцуулья.

“Багадаа би нэрдээ үнэхээр дургүй байлаа. Нэг л дээгүүр, их зантай юм шиг”

“Би алдартай хүн болохыг хүсээгүй. Зүгээр л жүжигчин болохыг хүссэн”

“Карьерынхаа оргил үетэй 26 насандаа учирна гэдэг жинхэнэ аймшиг”

“Амьдрал хэт богинохон, хэт үнэ цэнтэй. Тийм болохоор таашаал авч болох бүхнээс таашаал авч, баясаарай”

“Амьдрал чинь эгэл жирийн байх тусам чиний амсах аз жаргал их байна”

“Дотнын хүний чинь үхэл бусад ямар зүйлээс ч илүү чамайг өөрчилдөг”

“Миний амьдралыг гурван үйл явдалд хамаатуулж болно. Аавын үхэл, ирээдүйн нөхөртэйгөө танилцсан, анхны хүүхэд төрсөн”

“Бие давхар болох нь ой санамжид нөлөөлдөг. Чи мэдээж муу жүжигчин болчихгүй ч гэсэн мартамхай болдог”

“Хүүхдүүдээ бэлэн хоол идэж байхыг харснаас үхсэн минь дээр”

“Салах хэрэгтэй муу зуршил надад үлдээгүй”

“Хүнийг үзэн яддаг хүмүүст би дургүй. Миний талаар блог дээрээ янз бүрийн юм бичдэг хүмүүс бий. Сэтгэлд шарх үлддэг. Яагаад тэд намайг үзэн ядаж, муулдгийг би ойлгодоггүй. Би чинь сайн хүн, дэлхий ертөнц ч сайхан байгаасай гэж хүсдэг”

“Би бодсоноо шууд хэлдэг. Хэлсэн үгэндээ ч эзэн болдог”

“Би эрчүүдэд дуртай. Ихэнх нь худалч, тэнэг амьтад байдаг ч ялгаагүй дуртай”

“Оскарын шагнал гардуулах ёслол дээр бүгд л “Чи яагаад ганцаараа ирээ вэ. Нөхрөөсөө салчихсан юм уу” гэж асуусан. Харин би “Яалаа гэж би нөхрөө хаа сайгүй дагуулаад явах ёстой юм” гэж хариулсан”

“Би хувийн амьдрал, нөхрийнхөө талаар ярих дургүй. “Их хотын секс” кинон дээр юу ярьдаг, жинхэнэ амьдрал дээр эмэгтэйчүүд юу ярьдгийг харьцуулах хэрэг ч алга”

“Хэрэв би Эртний Ром, Грект амьдарч байсан бол намайг өвчтэй, царай муутай гэж үзэх байлаа. Цаг үе болгон гоо сайхны өөр өөрийн хэмжүүртэй”

 “Махлаг бүсгүйгээс туранхай нь дээр гэж хэн шийдсэн хэрэг вэ”

“Надад англи маягийн хэв маяг таалагддаг. Америк шиг хэт капитализм шингээгүй байдаг. Энд хүмүүс ажил, мөнгө ярьдаггүй, янз бүрийн сонирхолтой зүйл хөөрөлдөцгөөдөг”

“Европ тив Америкаас огт өөр. Нэгдүгээрт, Европ түүхтэй. Хоёрдугаарт, энд барилга байшингууд нь хамаагүй эртнийх.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
hehe(182.160.37.168) 2019 оны 09 сарын 27

bi odor bur zurgiig ni harj boovoo saadag

0  |  1
Top