Ц.Энхтүвшин. “Таван цагариг”
Өнөөдөр Катарын Доха хотноо хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-д 209 орны 1972 тамирчин оролцож байгаа нь уг тэмцээний бүх цаг үеийн түүхэн дэх рекорд боллоо.
Манай улсаас Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нарын дөрвөн тамирчин марафон гүйлтийн төрлөөр дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржкалам нарын удирдлагаар Дохад хурдаа сорих юм.
Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй ес дэх ДАШТ-дээ оролцох гэж буй бөгөөд хөнгөний ДАШТ-д хамгийн оролцсон тамирчинд 12 удаа оролцсон Испанийн спорт алхааны тамирчин Х.Брагадо тооцогддог юм. Харин эмэгтэйчүүдээс 11 удаа ДАШТ-д оролцсон Португалын спорт алхааны тамирчин Х.Фейтор энэ амжилтыг тэргүүлдэг. Энэ хоёрын араас ДАШТ-д таван удаа оролцсон ердөө таван тамирчин бичигддэг бол 9 удаа ДАШТ-д оролцсон 13 хөнгөн атлетикч л байдаг ажээ. Ингээд үзэхээр манай Б.Сэр-Одын амжилт үнэхээр бахдам амжилт бөгөөд тэр тусмаа хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог марафон гүйлтээр оролцож буй болохоор онцлохгүй байхын аргагүй билээ.
Чухамдаа марафон гүйлт нь МЭӨ 490 онд болсон Грек-Персийн дайны ялалтын мэдээг хүргэхээр Марафоноос Афин хүртэл 42 км замыг туулсан Грекийн цэрэг Фейдиппидесээс эхлэлтэй гээд бодохоор хөнгөн атлетик нь хамгийн эртний спортын төрлийн нэг. Эртний болон Орчин үеийн анхны Олимпын наадмын аль алинд гүйлтийн төрөл байсан. Тэгсэн мөртлөө анхны хөнгөн атлетикийн ДАШТ дөнгөж 1983 онд зохиогдсон нь сонирхолтой. Эхлээд дөрвөн жилийн зайтай зохиогдож байгаад 1991 оноос хоёр жил тутамд явагдах болсон билээ.
Хөнгөний ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан орны жагсаалтыг АНУ 156 алт, 105 мөнгө, 91 хүрэл, нийт 352 медалиар тэргүүлж, ОХУ 43 алт, 52 мөнгө, 48 хүрэл нийт 143 медаль, Кени 55 алт, 48 мөнгө, 37 хүрэл, нийт 140 медалиар удаалдаг. Нийтдээ 101 орны баг, тамирчид ДАШТ-ээс медаль хүртэж байжээ.
ДАШТ-ээс хамгийн олон алтан медаль авсан тамирчдыг Ямайкийн ойрын зайн гүйгч , домогт “Цахилгаан” Усайн Болт, АНУ-ын дундын зайн гүйгч бүсгүй Эллисон Феликс нар 11 алтан медалийн амжилтаар тэргүүлдэг.
“Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ аравдугаар сарын 6-ныг дуустал 10 хоног үргэлжлэх бөгөөд 49 зай, төрөлд (эмэгтэй 24, эрэгтэй 24, холимог нэг ) медалийн эзэд тодрох бөгөөд 400х400 метрийн холимог багийн буухиа гүйлт анх удаа ДАШТ-ий хөтөлбөрт орлоо.
“Доха -2019” ДАШТ-ий анхны аварга өнөөдөр шөнө (орон нутгийн цагаар шөнийн 00 цагт ) эхлэх эмэгтэйчүүдийн марафон гүйлтээс тодрох бол ДАШТ-ий “хөшгийг” аравдугаар сарын 6-ны мөн л шөнө дунд эхлэх эрэгтэй марафон гүйлтээр хаах ажээ. Эрэгтэй , эмэгтэй марафон гүйлтээс гадна 50 км, 20 км-ийн эрэгтэй, эмэгтэй спорт алхааны төрлүүд мөн шөнө дунд эхлэх юм.
Ийнхүү спортын “Хатан хаан” хөнгөн атлетикийн ДАШТ шинэ түүхээ бичихэд бэлэн болло
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319