Афганистанд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 28

Өнөөдөр /2019.09.28/ өглөө Афганистан даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Хоёр ч удаа хойшлогдсон санал хураалтын үеэр халдлага үйлдэнэ хэмээн талибууд заналхийлсэн тул олон арван мянган цэрэг, хүчнийхэн аюулгүй байдлыг хангахаар дайчлагджээ.

Сонгуулийн хоёр гол өрсөлдөгч нь одоогийн ерөнхийлөгч Ашраф Гани болон гүйцэтгэх засаглалын тэргүүн Абдуллах Абдуллах.

37 сая хүн амтай Афганистанд 10 сая хүрэхгүй сонгогчид бүртгэгджээ. Афганистаны “Ил тод сонгууль” сангаас явуулсан судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь саналаа өгөхгүй хэмээн хариулсан байна. Энэ нэг талаар санал хураах байрнууд руу халдана гэсэн талибуудын заналхийлэлтэй холбоотой. Тус улсын зарим нутаг талибуудын хяналтад байдаг бөгөөд энд санал өгөх нь бараг боломжгүй юм. Нөгөө талаар сонгогчид төрийн эрхэнд хэн ч гарсан байдал өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Гол хоёр өрсөлдөгч хоёул авлигын хэрэгт холбогдож байжээ. НҮБ-ын мэдээллээр, тус улсад ажилгүйдлийн түвшин 25 хувьд хүрч, хүн амын 55 хув нь ядуурлын түвшнээс доогуур орлоготой.

Санал хураалтын дүнг гурван долоо хоногийн дараа зарлах гэнэ. Афганистан даяар таван мянга орчим санал хураах байр нээгдсэнээс зуу гаруй нь аюулгүй байдлаас шалтгаалан хаалттай хэвээр байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top