Афганистанд шатар тоглохыг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

 

Афганистанд шатар тоглохыг албан ёсоор хориглож, шатрын холбоогоо тараасан тухай Khaama Press портал мэдээлжээ.

Энэхүү шийдвэр нь шашин, шүтлэгтэй холбоотой бөгөөд эрх баригчид шашны асуултуудад хариулт өгвөл энэ спортын төрлийг хориглосон шийдвэрийг цуцлах боломжтой гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Афганистаны хэвлэлээр гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглосон бол үүнээс өмнө телевизээр улс төр, эдийн засгийн сэдвээр хэлэлцүүлэг нэвтрүүлэхийг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu