Афганистанд өнөөдөр 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгджээ. Орон нутгийн цагаар 01.30 цагт 48 мянган хүн амтай Асадабад хотоос 40 км зайд газар хөдөлсөн ба голомт нь 9 км гүнд бүртгэгдсэн байна.
Наймдугаар сарын 31-нд Афганистаны зүүн хэсэгт 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Гамшгийн улмаас амиа алдсан хүний 2205-д хүрээд байна. 3640 хүн бэртэж гэмтжээ. Аврах ажиллагаа хүн хүрэх боломжгүй уулархаг бүсийн нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд десантын тусгай анги нэгтгэлүүдийг дайчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )