Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо түрүүллээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.
Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна. Баруун гарын хуруу хугарсны улмаас Намрын тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад тав дараалан ялж түрүүллээ.
Мөн энэ өдөр Мэйжи сүмд дохёнд гарах ёслол үйлдэхдээ шинэ гоёлын мавашигаа сэтгүүлчдэд танилцуулсан байна.
Шинэ гоёлын маваши нь чонын зурагтай, 2020 оны Токиогийн олимпын тэмдэг, Япон, Монголын далбаатай ажээ.
Сэтгэгдэл ( 11 )
Mongol hvvdee amjilt. harin buh yapanii avarga geed uur temtseen baidag yum uu? Yocozuno yapanii avarga bish yum uu? uuchilaarai. meddeguudees ne asuuj baina.\n
Энд Монголын иргэншилтэй байгаад гавъяа байгуулахгүй виз мөрөөдсөн дуракуудын хажууд наад хүү чинь өч төчнөөн хөрөнгө оруулалт төрсөн нутагтаа хийчихсэн ирээдүйн зорилгоо төлвөлчихсөн хүн дээ. Ядаж нэрээ биччих зориггүй байж худлаа том том юм ярьж хүн доромжлох ямар хэрэг байна. Худлаа амаараа л эх орон ярьна. Бодит байдал дээр бөөн бэртэгчид атаархал байдаг юм уу хаашаа юм
иргэншил гэдэг бол зүгээр л цаас, цус хэзээ ч өөрчлөгдөхгүй. зарим монголчууд тэнэг юм ярих юм даа.
Япон хүн япондоо түрүүлжээ. Ялалтын баяраар дарагдсан дайсандаа дагаар орсон урвагч хүү.Энэ урвагчын мэдээлэл хэнд хамаа байна.
Их аварга даа амжилт.Бүхэл бүтэн Олимпийн тэнгэрт Монгол далбаа Япон далбаатай мавашига өмснө гэдэг ямарч улсын иргэний мөрөөдөөд барахгүй зүйлийг Аварга минь хийж чаджээ.Мансэ мансэ мансэ.
Монголын далбаагаа давхар хийчихсэн гое бна. Хаа ч Монгол гаралтай гэдгээрээ эх орноо сурталчилаад мундаг аварга, энээс илүү том хувь нэмэр гэж юу байх вэ дээ. Энд там тогооноосоо гарч чадахгүй Атаач Аглуу гэдэг шиг нөхдүүд тамын тогоондоо очиж хуц даа.
Mongolinhoo tuluu huruugaa hudulguj uzeegui humuus ih olon yum hutsah yumdaa Hakuho ugaasaa mongol tsustai teriigee shahaj gargah argagui ...
Одоо дэлхий, дэлхийн хүмүүс гэдэг болсон байхад бичигч ”БИ” та өчүүхэн үзэл ,бодлоо цэгцлээд цаг үетэйгээ хөл нийлүүлбэл яасан юм бэ? !
yaaaaaa dollotiin ter bumtan boloh gej japan irgrn bolsiim bn .. 140 say hvn amtai delhiin tergvvleh xxk uud asar u.dur shagnaluud garduilj baigaa geh .japan ezen haan uuriin shagnalaa 2 dahin nemegdvvlsen geh...
Японы иргэн яагаад монголын далбаа хэрэглээд байгаа юм бол
bayr hyrgej ulam ih amjilt husey