Хууль бусаар мөнгөн ус ашигласан БНХАУ-ын иргэдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах ... тоот орон сууцанд химийн бодис илэрлээ гэх дуудлага өчигдөр оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Дээрх хэрэгт  БНХАУ-ын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн газарт цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар болон тагнуулын байгууллага хамтран ажиллажээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.65.76) 2019 оны 10 сарын 01

Oron suutsnii bairand iim zuil bolson bol deed dood ailiin humuus ni bugd himiin bodist hordson bgaa daa. Ene arai dendej baigaa bish uu?

0  |  0
as(66.181.190.105) 2019 оны 10 сарын 01

ene delgerengui medeelel ogoh bolomjguin ard delgerengui boltol neleen um boldog baih daa

0  |  0
Top