3х3 Сагсан бөмбөг: Залуучуудын ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод 2019 оны 10 дугаар сарын 2-ноос 07-ны өдрүүдэд болно.

Монгол Улсын U23 хүртэлх насны шигшээ эрэгтэй, эмэгтэй багууд бүтэн багаараа Дэлхийн чансаагаараа өрсөлдөх эрхийг авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох болно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Манай эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны 4-т эрэмбэлэгдэж, D хэсгийг тэргүүлнэ.

D хэсэгт:

1. МОНГОЛ

2. Нидерланд

3. Литва

4. Серби

5. БНСУ

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 3-т эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлнэ.

С хэсэгт:

1.МОНГОЛ

2. Румын

3. ХБНГУ

4. Иран

5. Уганда

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амаржаргал(66.181.161.14) 2019 оны 10 сарын 01

Бүх тамирчдадаа спортын өндөр амжилт Монгол Дэлхийн Аварга болох болж байна шүү амжилт

0  |  0
Top