Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус байранд хадгалж байжээ

2019 оны 10 сарын 01

Төлөвлөгөөт бус шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан Зун Шун Фа ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.24.77) 2019 оны 10 сарын 01

shalgaad baykh yu baykh we , shuud ustgald oruulaach

0  |  0
Top