Мэргэжлийн сүмо бөхийн Хаккакү дэвжээний маэгашира Хокүтофүжи энэ сарын 1-нд сүйт бүсгүйгээ танилцууллаа.
Түүний болзоот бүсгүй нь Осакагийн Хираката хотын 31 настай бүсгүй, Накаяма Наоми.
Тэд 2015 оны Хаврын тэмцээнд Хокүтофүжи шинэ бөхийн шалгалт өгч байхад танилцан, тавдугаар сард нь Нишикидо дэвжээнд санамсаргүй тааралдсанаар үерхэж эхэлжээ.
Хокүтофүжи “Дахин тааралдах үед энэ бол хувь заяа гэж бодсон. Утасных нь дугаарыг аваад ярьж эхэлсэн. Хоол сайн хийдэг болохоор эрэгтэй хүнийг ходоодоор нь татдаг гэдэг шиг татагдсан” гэж ярьсан байна.
Хосууд ирэх оны нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулж, зургаадугаар сард нь хуримын ёслолоо хийх гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
202.9.43.248 yugaa medrelteed bna ene chin Japan hun
Mongol bishee japan buh
Бас нэг сайхан монгол залуу яваандаа японы иргэн болжээ дээ хөөрхий. Одоо яахав аз жаргал,сайн сайхныг хүсэе. Сайн барилдаарай. Сайхан л охин байна. Алаг дэлхийн хаана ч амьдарах болохнээ дээ цөөхөн монголчууд
Hugshin obortoi huuhen bn