Италийн “Ювентус” багийн дасгалжуулагч асан Массимилиано Аллегри Английн “Манчестер Юнайтед” багт ирэх цаг тун дөхөж байгаа бололтой. Тэрээр тус багийн дасгалжуулагч Уле-Гуннар Сульшерийг халагдахыг хүлээж байгаа аж.
Аллегри Англид ажиллахыг ихэд сонирхож байгаа бөгөөд англи хэлний хичээлд суугаад эхэлсэн гэнэ.
Аллегри 2014-2019 онд “Ювентус” багийг удирдахдаа Италийн АШТ-д таван удаа, Италийн Цомд дөрөв, Италийн Супер Цомын тэмцээнд хоёр удаа түрүүлсэн юм.
Уле-Гуннар Сульшерийн “Манчестер Юнайтед” баг Премьер лигэд эхний долоон тойргийн байдлаар 10 дугаар байрт явж байгаа. Маргааш Европын лигийн тэмцээнд “бүдрэхэд” Сульшер гэртээ харих нь тодорхой болно.
Сэтгэгдэл ( 0 )