Снуп Дог: “Клипперс” бол Лос-Анжелесийн өргөмөл хүүхэд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

АНУ-ын алдартай рэп дуучин Снуп Дог сагсан бөмбөгийн фэн. Гэхдээ тэр “Лос-Анжелес Лейкерс”-ийн шүтэн бишрэгч бөгөөд тус хотын өөр нэгэн баг болох “Лос-Анжелес Клипперс”-ийн талаар саяхан нэгэн таагүй зүйл ярьжээ.

HotNewHipHop-д бичсэнээр Снуп Дог “Клипперс хэзээ ч Лос-Анжелес хотын гол баг болж чадахгүй. Хэзээ ч шүү. Хоёр жил дараалан лигийн аварга болсон ч тэднийг хэн ч тоохгүй. “Лейкерс” манай хотын шүтээн хэвээр байх болно. “Клипперс” бол хэнд ч хэрэггүй өргөмөл хүүхэд гэсэн үг. Тэд эхлээд өөрийн гэсэн орон гэртэй болох хэрэгтэй. Одоо тэд манай ордонд тоглож, манай багийн зар сурталчилгааны самбаруудыг хараад явж байна. Тэдний зурагт хуудас энд нэг ч байхгүй” гэж хэлсэн байна.

Энэ улирлын өмнө “Клипперс” хэд хэдэн том наймаа хийсэн. Өнгөрсөн улирлын аварга "Торонто Рэпторс” багийн  Кавай Леонард төрөлх хотдоо ирээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top