ДАРХАН-УУЛ: Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг таних сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Монгол Улсад өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэрэглээ бий болж, зан төрх үйлийн эмгэгтэй хүүхэд нэмэгдэн улам бүр залуужиж байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг. Иймд Засгийн газрын 2017 оны  гуравдугаар сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлэх болсон.

Иймд Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Дархан-Уул аймгийн 80 орчим хэв журмын болон замын цагдаа нарыг хамруулсан сургалтыг энэ сарын 1-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top