3x3 сагсан бөмбөг: Японы шигшээд олимпын эрх шууд олгохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Сүүлийн үед дэлхий нийтийн сонирхлыг ихэд татаад байгаа 3x3 сагсан бөмбөг “Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтаад байгаа билээ. Олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй шилдэг найман баг оролцоно.

Арван нэгдүгээр сарын чансаагаар дэлхийд эхний дөрвөн байрт орсон багууд олимпын эрхээ шууд авна. Гэхдээ бүгд нэг тивийн баг байж болохгүй. Ингээд бусад баг 2020 оны 3-4-р сард болох урьдчилсан тэмцээнд оролцох юм. Энд тивийн ялгаа их гарна. Олимпын наадмыг зохион байгуулагч орон нь Азийн Япон улс байгаа. Япончууд энэ эрхээ ашиглан, эрэгтэй, эмэгтэй хоёр багтаа олимпын эрх авахаар хөөцөлдөж, энэ оны гуравдугаар сарын 31-нд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс их сагсан бөмбөг, 3x3 сагсан бөмбөгийн Японы эрэгтэй, эмэгтэй шигшээ багт олимпын эрх өгнө гэж шийдсэн байсан.

Харин ОУОХ-ноос энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй, 11-р сарын дэлхийн чансаагаар аль өндөр байгаа Японы шигшээ багт нь эрх олгохоор болжээ. Одоогийн байдлаар Наран орны эрэгтэй шигшээ чансааны 9-т, эмэгтэй баг 11-т жагсаж байгаа. Тэд чансааны эхний 4-т багтах магадлал тун бага.

Японы сагсан бөмбөгийн холбооноос энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Deegii(202.55.188.94) 2019 оны 10 сарын 03

Japand erh ogohgu bol manaix oroh n bat bolj bn

0  |  0
дүнз (202.179.27.7) 2019 оны 10 сарын 03

юу ч ойлгосонгүй өгнө өгөхгүй ч гэх шиг

0  |  0
Top