Ёшиказэ Сайки хотоор зодог тайлсны хохирлоо төлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний үеэр гэмтлийн улмаас зодог тайлсан сэкивакэ асан Ёшиказэгийн гэмтсэн шалтгаан тодорхой болжээ.

Ёшиказэ өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд маэгаширагийн 4 дээр 4 давж, 11 унасан. Нагоя башёд маэгаширагийн 11-д унасан ч барилдаагүй. Намрын тэмцээнд жюүрёогийн 7-д бичигдээд гэмтэл нь эдгээгүй тул макүшитад унах нь тодорхой болоод зодог тайлсан билээ.

Баруун хөлийн гэмтэл гэж Сүмогийн холбооноос албан ёсоор зарласан. Харин Ёшиказэ башё, бэлтгэл дээр биш хувиараа арга хэмжээнд оролцож байгаад хүнд гэмтэл авсан байжээ.

Зургаадугаар сарын 20-нд Ёшиказэ Ойта мужийн Сайки хотын зохион байгуулсан экстрим аялалд оролцжээ. Тус хотын Фүжигавачи хүрхрээнээс буухаар голд үсрэхдээ баруун өвдгөө хүнд гэмтээж, нисэх тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хүрхрээнээс долоон жилийн хугацаанд 7000 хүн бууж байсан ч нэг ч хүн гэмтэж байгаагүй гэнэ.

Одоо түүний өмгөөлөгч тус хоттой зодог тайлсны хохирлоо төлүүлэхээр заргалдаж байгаа талаар хотын дарга Танака Тошиаки сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр “Хотын захиргаанаас урьсан арга хэмжээнд гэмтэж, зодог тайлахаас өөр аргагүй болсонд маш их харамсаж байгаагаа илэрхийлье” гэж  хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуху(182.160.33.42) 2019 оны 10 сарын 04

сүмо хүн байж яах гэж өндрөөс үсэрдэг бнаа

0  |  0
123(202.55.188.86) 2019 оны 10 сарын 03

buh gedeg chini buh baihiin ner bolohoos hevreg boloh gej barilddaggui gej bas levgui nuhur baisan daa haramsaltai\n

0  |  0
Zochin(192.82.65.74) 2019 оны 10 сарын 05

6 davj 11 unasan gene uu 17 udur barilddag bolson yum uu?

1  |  0
Top