Аргентины хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 9-р тойргийн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн удирдсан “Химнаси Ла-Плата” баг “Годой Крус” багийн талбайд зочилж, 4-2 харьцаатай ялалт байгууллаа.
Энэ нь Марадона тус багт ирснээс хойш авсан анхны ялалт байлаа. Эхний гурван тоглолтдоо ялагдсан байсан дасгалжуулагч Марадона баяраа бүжиглэн тэмдэглэжээ.
Энэ ялалтын дараа “Химнаси” дөрвөн оноотой хүснэгтийн сүүлийн байраас салсан байна.
#Superliga⚽️| #Maradona ganó su primer partido como DT de #GimnasiaLP (4-2 a #GodoyCruz) y así lo festejó en el vestuario mendocino.pic.twitter.com/PsImX71lIh
— Conclusión (@ConclusionRos) October 5, 2019
Сэтгэгдэл ( 0 )