“Катар 2022”: Монголын багтай тоглох Японы шигшээ багийн бүрэлдэхүүн

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Монголын шигшээ баг энэ сарын 10-нд Сайтамад Японы шигшээ багтай тоглоно.

Японы хөлбөмбөгийн холбооноос Монголтой хийх тоглолтын бүрэлдэхүүнээ зарлалаа. Шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэ дотоодын лигээс гуравхан тоглогч дуудаж, үлдсэн 20 нь гадаадын багт тоглодог тамирчид байна.

Японы багтай өрсөлдөх Монголын шигшээ баг энэ сарын 7-нд эх орноосоо мордоно.

Японы шигшээ баг

Хаалгач: Эйжи Кавашима (Страсбур, Франц), Шюичи Гонда (Портимоненси, Португал), Дэниел Шмидт (Сент-Трюйден, Бельги).

Хамгаалагч: Юто Нагатомо (Галатасарай, Турк), Мая Ёшида (Саутгемптон, Англи), Хироки Сакаи (Олимпик Марсель, Франц), Наомичи Үэда (Серкль Брюгге, Бельги), Коки Анзаи (Портимоненси, Португал), Шинносүкэ Хатанака (Ёкохама Маринос, Япон), Такэхиро Томиясү (Болонья, Итали).

Хагас хамгаалагч: Гэнки Харагүчи (Ганновер 96, Герман), Гакү Шибасаки (Депортиво, Испани), Ватарү Эндо (Штутгарт, Герман), Жюня Ито (Генк, Бельги), Кэнто Хашимото (Токио, Япон), Шёя Накажима (Порту, Португал), Такүми Минамино (Ред Булл Зальцбург, Австри), Ко Итакүра (Гронинген, Голланд), Рицү Доан (ПСВ, Голланд), Такэфүса Кубо (Мальорка, Испани).

Довтлогч: Кэнсүкэ Нагаи (Токио, Япон), Такүма Асано (Партизан, Серби), Даичи Камада (Айнтрахт Франкфурт, Герман).

Ерөнхий дасгалжуулагч – Хажимэ Мориясү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jak(43.242.243.36) 2019 оны 10 сарын 07

Jaoaniig hojchihwol shvtie dee. Gahgahgah.

0  |  1
Top