БТСГ, Японы Яйзү хоттой хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

“Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон аймаг, дүүргийн БТСХ-ны удирдах ажилтнууд энэ сарын 1-5-нд Яйзү хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр "Токио-2020" хөтөлбөрийн Үндсэн гэрээнд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Яйзү хотын захирагч Накано Хиромичи нар гарын үсэг зуржээ.

Яйзү хот нь Монголын чөлөөт бөх, пара таеквондо, пара хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн 3х3 гэсэн спортын төрлүүдтэй хамтран ажиллаж, ирэх жилийн олимпод оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангахад 2015 оноос эхлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм гэж БТСГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top