Жил бүрийн аравдугаар сарын 28-нд буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр Дэлхийн жүдогийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 2011 онд Олон улсын жүдогийн холбооноос анх энэ өдрийг ёслон тэмдэглэж, жүдо бөхийн үнэт зүйлсийг сурталчлан таниулж байхаар болсон билээ. Олон улсын холбоонд таван тивийн 200 орны үндэсний холбоо нэгдэж, жүдо бөх үнэхээр дэлхий дахины спорт болсныг батлан харуулж байна.
2019 оны Дэлхийн жүдо бөхийн өдрийн уриа “Plant a Tree” буюу “Мод тарь”. Энэ өдрийг тохиолдуулан, жүдо бөхөөр хичээллэдэг, холбоотой бүх хүнийг мод тарихыг уриалж байна.
Өнөөдөр дэлхий даяар 40 сая гаруй хүн жүдо бөхөөр хичээллэж байна. Тиймээс аравдугаар сарын 28-нд манай ертөнц шинээр 40 сая модтой болох боломжтой. Мэдээж орон бүрд цаг агаар өөр тул мод тарих боломжгүй улсад өөр арга хэмжээ зохион байгуулж болно.
Сэтгэгдэл ( 0 )