Ц.Энхтүвшин."ТАВАН ЦАГАРИГ"
Тайландын Паттая хотноо өнгөрөгч сард болсон Дэлхийн АШТ-нд амжилттай оролцож хүрэл медаль (М.Анхцэцэг) хүртсэн Монголын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний дараа шууд АНУ-ыг зорьж, тус улсын хүндийн өргөлтийн холбооны урилгаар Сан Диего хотноо хамтарсан бэлтгэл хийсэн билээ.
Хамтарсан бэлтгэл дууссаны дараа аравдугаар сарын 4-6-нд болсон Олимпын эрхийн (bronze level) оноо олгох "San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд манай баг тамирчид оролцож, 81 кг-ын жинд М.Анхцэцэг алт, 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ын жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ.
Манай баг тамирчид өнөөдөр эх орноо зорьж байна.
Гэрэл зургийг Ц.Хосбаярын фэйсбүүк хуудаснаас авав.
Сэтгэгдэл ( 2 )
ЯМАР ХӨӨРХӨН ТУЙВАНЧИД ВЭ : ХАЗЧМААР . ГЭХДЭЭ ЗӨВХӨН ОХИДУУДЫГ НЬ ШҮҮ.
Баяр хүргэё одро анхцэцэг шууд гавьяат биз лээ