1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг аравдугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Ахмадын өдрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 3200 гаруй ахмад буурлыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр "Жил бүрийн Ахмадын баяр, Цагаан сараар Та бүхэнтэйгээ учран золгож, хийсэн ажлаа тайлагнадаг сайхан уламжлалтай болоод байна. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа! Надад итгэл үзүүлэн сонгосон хүн бүрийн захиас үгийг санаж, ажил үйлсдээ мѳрдлѳг болгон, зѳвд зѳѳлѳн, бурууд хатуу цэх явахыг туйлаас хичээж явна. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд Та бүхэндээ Ахмадын баярын мэндийг тохой түшин хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Монгол тѳрийн ой санамжид монгол хүн хамгийн тод байх ёстой..." гэдгийг ахмадуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 0 )