“Шилдэг бизнес төсөл” нэвтрүүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл” шалгаруулах уралдааныг санаачлан зохион байгуулсан билээ.

Гурван жилийн хугацаанд төсөлд нийт 2500 гаруй сурагч 1800 орчим төсөл ирүүлсэн байна. “Шилдэг бизнес төсөл”- ийг жил бүр 100 сая төгрөгөөр дэмжиж байсан бөгөөд гурван жилийн хугацаанд 300 сая төгрөгийг төсөлд зарцуулаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бүтээлч сэтгэхүйтэй, бизнес санааг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй Монгол Улсын иргэнийг бэлдэх явдал гэдгийг хэлж байсан. Хүүхдүүдийг багаас нь бүтээлч сэтгэлгээг нь дэмжээд явбал ирээдүйд бүтээгч нийгэм бий болно, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэмэр болно гэж үздэг аж. Тиймээс хүүхдүүдийг багаас нь бэлдэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top