Ж.Ганбаатар: Улстөржилтийн уршгаар валютын ханшид хиймэл өсөлт бий болсон

2019 оны 10 сарын 23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2019.10.23/ өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Саарал жагсаалт айл өрх бүрийн амьдралд хамааралтай учир улстөржүүлж, хэн нэгэн рүү чихэж, энэ чиний буруу энэнээс болсон тэрнээс болсон гэлгүй, асуудлуудаа дотроо ярьж шийдэх хэрэгтэй. Валютын сүүлийн гурав хоногийн өсөлт бол улстөрчдийн ярианы хиймэл өсөлт байсан. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшлийн төлөвийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн. Энэ өмнө нь огт байгаагүй зорилт энийгээ тайлбарлаж өгөөч. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ямар эерэг өөрчлөлт гарах вэ" гэх асуудлыг хөндөн тавьсан юм.


ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top