FIBA 3x3: Монгол – Беларусь тоглолтын бичлэг

2019 оны 10 сарын 07

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод 2019 оны аравдугаар сарын 2-7-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Манай эрэгтэй шигшээ баг хоёр ялж, хоёр ялагдан, хэсгээсээ гарч чадаагүй. Харин эмэгтэй баг тун сайн тоглолоо. Эмэгтэйчүүд гурав хожиж, нэг ялагдсанаар хэсгээ тэргүүлэн, шилдэг 8-д багтсан.
 

Хагас шигшээд шалгарахын төлөө өчигдөр Беларусын багтай тоглож, 10-21 ялагдсанаар энэ удаад медаль хүртэж чадсангүй. Беларусын баг нуруу, хүчээр илүүрхэн ялсан.
 

Эрэгтэй тэмцээний медальтнууд
 

Эмэгтэй тэмцээний медальтнууд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top