“Сэргээштэй” Сильва "Их Дуулга"-д хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Бразилийн нийслэл Бразилиа хотод энэ сарын 6-8-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болж байна. Тэмцээнд 60 орны 350 жүдоч оролцож байгаа юм.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Өнгөрсөн наймдугаар сард Перугийн Лимад болсон Панамерикийн наадмын үеэр хийсэн допингийн шалгалтад унасан Бразилын жүдоч, олимпын аварга Рафаэла Силва 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болсон шалгалтаар түүнээс астма буюу багтраа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн. Энэ бодис илэрсний дараа Сильва Японы Токиод болсон ДАШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Сильвагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасаагүй байна.

Эрэгтэй

60 кг

1. КУВАБАРА Аллан (Бразил)

2. ТАКАБАТАКЕ Эрик (Бразил)

3. ГАРРИГОС Франциско (Испани)

3. ЯШУЕВ Ислам (ОХУ)

66 кг

1. ГАРГНИН Даниэль (Бразил)

2. ЛОМБАРДО Мануэль (Итали)

3. ЛЕ БЛОЧ Килиан (Франц)

3. ЛИМА Виллиан (Бразил)

Эмэгтэй

48 кг

1. КОСТА Катарина (Португал)

2. ЧИБАНА Габриэла (Бразил)

3. МАРТИНЕЗ АБЕЛЕНДА Лаура (Испани)

3. РИШОНИ Шира (Израиль)

52 кг

1. ГУИФФРИДА Одетт (Итали)

2. ПИМЕНТА Ларисса (Бразил)

3. ЦҮНОДА Нацуми (Япон)

3. ВАЛЕНТИМ Элеудис (Бразил)

57 кг

1. НЕКОДА Смит-Дэвис (Их Британи)

2. КЕТЛИН Насименту (Бразил)

3. ТЕРЕЗА Столл (Герман)

3. РАФАЭЛА Силва (Бразил)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top