Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсын төрийн дээд удирдлагад бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд найрамдах Казахстан улсад хийх айлчлал болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
nazarvaev ch bilvv hulgaich oligarhi sayhan songuuli luivardaj uuriin hvnee tomilood zailsan ... ard tvmen ni esegvvtsej temtseed 5000 garui hvn shorond suuj bui ... uulzah shaardlaga baigaa ch yum uu doo