Ерөнхий сайд Казахстаныг зорилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсоор айлчлал хийхээр өнөөдөр /2019.10.10/ эх орноосоо мордлоо.

Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсын төрийн тэргүүнд бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.115) 2019 оны 10 сарын 10

Shinjaaniig uls bolgood

0  |  0
Top