Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийж буй айлчлалын үеэр Нур-Султан хотноо Монгол-Казахстаны бизнес форум боллоо. Форумд манай талаас МҮХАҮТ, шилдэг аж ахуйн нэгжийг төлөөлж 32 компанийн 40 бизнес эрхлэгч оролцов. Монгол-Казахстаны бизнес форумын үеэр нэг гэрээ, зургаан санамж бичигт гарын үсэг зуржээ.
1. Алт, мөнгө /үнэт металл/ цэвэршүүлэх үйлдвэр, барих, ашиглалтад оруулах тухай” гэрээ “Сымбат инжиниринг” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Эрдэнэс Алт ресурс” ХХК
2. Танхим хоорондын хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлж хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх санамж бичиг- Казахстаны Гадаад худалдааны танхим, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
3.Монгол дахь нүүрсний ордоос ферросилицион «Ферросиликоалюминия» үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санамж бичиг- “Казахстан Улсын эрдсийн түүхий эд иж бүрэн боловсруулах үндэсний төв” улсын үйлдвэрийн газар Жарменов А.А., “Коеус консалтинг” ХХК захирал Б.Цогбадрах
4. Дизель болон бензин хөдөлгүүрт машинд зориулсан түлш хэмнэх катализатор нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх санамж бичиг- Казахстан Улсын “KazECOFiILTER” компаний захирал Лепихин Я.А. , “Коеус консалтинг” ХХК гүйцэтгэх захирал Э.Ган-Эрдэнэ
5. “Төв Азийн бүс нутагт жимс, жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх талаар нислэгийн компаниудтай хамтран ажиллах тухай” санамж бичиг- Казахстаны агаарын тээврийн ”SCAT Airlines” компани Ерөнхийлөгч Денисов В.И. “Mongolian Air way cargo” ХХК Ч. Хоролсүрэн
6. ”Экспортын үйл ажиллагаанд шаардлагатай шинжилгээний тест, хорио цээрийн болон биологийн бэлдмэлийн талаар хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай” санамж бичиг- “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл Ахмед Садыков, “Global business link” ХХК Ерөнхий захирал З.Батсүх
7.“Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, хорио цээрийн ажилтнуудын сургалтын төв байгуулахад хамтран хөрөнгө оруулах тухай” санамж бичиг- “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл Ахмед Садыков “Ashigt feed” ХХК Зөвлөх З.Батсүх нар тус тус гарын үсэг зуржээ.
Сэтгэгдэл ( 0 )