Ц.Энхтүвшин . “Таван цагариг”
ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй эмэгтэй боксчдын ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Манай 48 кг-ын Балсангийн Мөнгөнсаран эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Мароккогийн Рабаб Чеддартай өчигдөр тулалдаж, 1:4 ( 28:29,29:28, 27:30,27:30,27:30) -ээр хожигдлоо.
"Улаан-Үд 2019" дэлхийн аваргын тэмцээнд манай долоон боксчин оролцсоноос ийнхүү хоёр нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдээд байна.
51 кг-ын жинд өрсөлдөж, эхний тойрогт Италийн К.Фаддаг ялсан Лутсайханы Алтанцэцэг аравдугаар сарын найманд Вьетнамын Нгуен Ти Тамтай хоёр дахь тулаанаа хийнэ.
60 кг-ын жинд Монхорын Намуун эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн боксчин С.Калисканыг ялснаар 16-д үлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нд Узбекистаны Райкона Кодироватай тулалдах юм.
Сэтгэгдэл ( 0 )