Япон Месси Монголд гоол хийж, рекорд тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Япон Месси хэмээх Испанийн Эзэн хааны “Реал” багийн хагас хамгаалагч Такэфүса Күбо Монголын шигшээ багтай хийх тоглолтод оролцохоор эх орондоо харилаа. Күбо энэ улирал “Мальорка” багт зээлээр тоглож байгаа бөгөөд энэ сарын 6-нд Испанийн лигийн “Эспаньол” багтай хийсэн тоглолтод 57 дахь минутад сэлгээгээр гарч, багийнхаа 2-0 ялалтад хувь нэмэр оруулсан билээ.

Чиба мужийн Ханэда олон улсын нисэх буудалд буусан Күбог шүтэн бишрэгч 50 гаруй хүн угтлаа. Тэрээр өнөөдөр шигшээ багийн цугларалтад нэгдэх юм.

Энэ сарын 10-нд Сайтамад Монголын шигшээ багтай хийх тоглолтод Күбо түүхийн нэгэн хуудсыг нээхээр зэхэж байна. Энэ нь Японы шигшээ багийн хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болох зорилго. Одоо энэ рекордыг Канэда Нобүтоши эзэмшиж байгаа бөгөөд Канэда 1977 оны зургаадугаар сарын 15-нд Өмнөд Солонгосын багийн хаалганд 19 нас 119 өдөртэй байхдаа гоол оруулж байжээ.

Хэрэв Монголд гоол оруулж чадахгүй бол Күбо 15-нд Душанбед болох Тажикстаны шигшээ багтай хийх тоглолтод рекорд тогтоохоор хичээх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top