Үе солигдож байгаа гэгдэх мэргэжлийн сүмогийн ертөнцийн шинэ залуу бөхчүүдийн нэг нь Мичинокү дэвжээний жюүрёо Кирибаяма.
Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Изүцү ояката насан эцэс болж, дэвжээ нь хаагдсанаар тус дэвжээний ёкозүна Какүрюү, хоёр туслах, үсчнээ дагуулаад Мичинокү дэвжээнд шилжсэн билээ.
Кирибаяма “Анх сонсоод их гайхсан шүү. Одоо ч итгээгүй хэвээр байна. Монголд байхдаа телевизээр сүмо үздэг байхад Какүрюү аварга маэгашира байсан. Барилдаж үзэх сэн гэж бодож байсан ч нэг дэвжээнд ороод сайхан байна. Их юм сурч авна даа, аваргаас” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Харин Какүрюү “Мичинокү ояката манай залуучуудаар сайн бэлтгэл хийлгэж, их юм зааж өгөөрэй гэж хэлсэн. Кирибаяма жюүрёогийн дээд хэсгийн бөхчүүдээс бие жижиг ч авьяаслаг бөх” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Hos gej shaajiin t1 sda be xaxa
Dornod aimgin sergelen sumin huuhed de
Дорнодын Сэргэлэн сумын харяьат Лхагва сүрэн.............
ДОРНОДЫН ЛХАРВАСҮРЭН ГЭДЭГ СУМОЧ МӨН ҮҮ............
хос байхдаа яахав\n