Чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болж байна.
Манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй бөхчүүд оролцож байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Тэмцээн “А” (35-40), “В” (41-45), “С” (46-50), “D” (51-55), “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцож байна.
Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртсэн билээ.
Ахмадын ДАШТ-ий хуваарь
Мягмар, 08.10.2019: Орон нутгийн цагаар
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин: Сонгомол барилдаан B, E ангилал
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан: Сонгомол барилдаан B, E ангилал
14.45 Сугалаа, сонгомол - C, D
16.30-17.00 Нээлтийн ёслол
17.00-20.00 Финал, сонгомол – B, E
Лхагва, 09.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин, сонгомол – C, D
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан, сонгомол – C, D
14.45 Сугалаа, сонгомол - А
17.00-20.00 Финал, сонгомол – C, D
Пүрэв, 10.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин – Сонгомол А
09.30-13.30 Урьдчилсан болон дагах барилдаан, сонгомол - А
13.45 Сугалаа, чөлөөт – B, E
17.00-19.00 Финал, сонгомол - А
Баасан, 11.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин, чөлөөт бөх – B, E
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан, чөлөөт бөх – B, E
14.45 Сугалаа, чөлөөт бөх – C, D
17.00-20.00 Финал, чөлөөт бөх – B, E
Бямба, 12.10.2019:
07.30-08.00 Эмнэлийн үзлэг, жин, чөлөөт бөх – C, D
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан – C, D
14.45 Сугалаа, чөлөөт бөх - А
17.00-20.00 Финал, чөлөөт бөх – C, D
Ням, 13.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин, чөлөөт бөх - A
09.30-13.30 Урьдчилсан болон дагах барилдаан, чөлөөт бөх - А
17.00-19.00 Финал, чөлөөт бөх - А
Сэтгэгдэл ( 1 )
Үхсэний ахмадын ДАШТ, бөхийн хэнээтнүүд солиорох ь холгүй болжээ