Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү хэмээх С.Бямбасүрэн бол Арлын орны дэвжээнд удамт бөх гэдгээ харуулж яваа залуу. Сүмо бөх болсноосоо хойш 11 башё барилдаад жюүрёо зиндаанд дэвшиж, цолтой бөхчүүдийн эгнээнд элссэн С.Бямбасүрэн саяхан Монголдоо ирж, цолны мялаалгаа хийлээ. “Асашёорюү ахынхаа 25 түрүүлсэн амжилтыг давах зорилготой” гэж чанга гэгч нь зарлаад байгаа түүнийг Японы хэвлэл мэдээлэл “Хоёр дахь Асашёорюү” гэж нэрлэдэг болсон. Хоошёорюү Монголдоо ирээд юуны өмнө Асашёорюү аваргын оффист очиж, ахынхаа ёкозүнагийн цүна хэмээх хүндэтгэлийн олсонд мөргөж, адис хүртлээ.
Мялаалгын үеэр ах дүү, нутгийн олноос түүнд хурдан морь, халзан хонь зэрэг олон бэлэг гардуулсан ч нэгэн онцгой бэлэг олны анхаарлыг татсан. Түүний бас нэгэн авга ах болох “S&Royal” группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “Газком” компанийхаа логотой гоёлын маваши бэлэглэх болсноо зарласан. Гоёлын маваши гэдэг нь цолтой бөхчүүд дэвжээнд гарах ёслол үйлдэхдээ зүүдэг өмсгөл. Хамгийн хямд нь 10 мянган долларын үнэтэй бөгөөд ихэнх тохиолдолд ивээн тэтгэгч, дэмжигчдийн нийгэмлэгээс олгодог. Их аварга агсан Чиёонофүжи алмаз эрдэнээр чимэглэгдсэн нэг сая ам.долларын үнэтэй гоёлын мавашитай байв.
Сэтгэгдэл ( 7 )
Тэгэж бодохгүй л байнашүү зээ минь \n
Yvaandaa yah bl . gevch muruuduld mungu tuluh bishdee . ih tom orilood bailgui beltgelee l sn hii!
aaviin taliig avguud genee
Харин гайхаад л байна. Үеэл байж магадгүй. Эсвэл аавийнх нь бага дүү нь юм болов уу.
bandaashand murugsun bna xaxaxa
avga duu gej yamar holbootoi huniig heldeg yum bol
Jaahan daruuhan baival yasiin. Huuhee.