ЗАСГИЙН ГАЗАР: Эрчим хүчний яамны бүтцийн өөрчлөлтийг шинэчлэн батална

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Засгийн газрын ээлжит 43 дугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай асуудлууд багтжээ.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах, эрх олгох тухай, “Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк” төслийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ender nastan(122.201.21.186) 2019 оны 10 сарын 14

Mash zeb EX nii salbariig Terguulekh salbar bolgood , ajillagsdiig ni tsegstleed shalgaad oron toog steel. 5 salbariig / tulsh , erchimkhjuch, uul uurkhai , geolog / gekh 5 tom salbariig TEGUUYam geed sain ajilluulj l bsn shuu dee tsomtoi, chadbartai akhmad , dund zaluusiig ajilluulaachee

0  |  0
Top