Ц.Энхтүвшин .”Таван цагариг”
ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай долоон тамирчнаас ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж, 60 кг-ын жинд хүч үзэж буй Ази тивийн насанд хүрэгчдийн болон, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Монхорын Намуун дөнгөж сая Узбекистаны боксчин Райкано Кодироватай тулалдан 4:1 (28-29, 27:30, 29:28, 27:30, 28:29) -ээр хожин шөвгийн наймд шалгарлаа.
Маргааш буюу аравдугаар сарын 10-нд манай боксчин хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Ван Цүнтэй тулалдах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Itgel ovorlon zutgeltei togloj medal iin ezen boloh ystoi ene bol eh ornii daalgavar.
НАМУУНАА ГАНЦ НАЙДЛАГА ЧИ ШҮҮ, ХИЧЭЭГЭЭРЭЙ, МОНГОЛ ТҮМНЭЭ БАЯРЛУУЛААРАЙ.